Эссэ

Сонирхолтой мэдээ мэдээлэл

Эссэ

Алтан гартай Жү Хи

 

 

Би Жү Хи(эмчилгээний массажист)-гээр олон жил үйлчлүүлсэн үйлчлүүлэгч бас даргын хувьд баярласан талархсанаа илэрхийлж сэтгэгдэлээ бичлээ.

 

Би спа массажинд байнга ордог байсан юм. Спа массаж хийлгэх дуртай байснаас гадна Жү Хи-гийн хийдэг арьс арчилгааний массажнд маш их дуртай байсан юм.

 

Жү Хигийн арьс арчилгаа, алжаал тайлах массажинд орохоор яг л диваажинд байгаа юм шиг санагдаж, өөрийгөө ямар үнэ цэнэтэй хүн болохоо мэдэрдэг. Арума цэцгийн үнэртэй хослох уран нарийн техник зэрэг нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Зөвхөн нуруу, нүүрний массажаар л бүх биеийн алжаа тайлагдаж, түүний гар намайг тайвшруулж байгаг мэдэрдэг байсан юм.

 

 

 

 

 

Олон жил байнгын үйлчлүүлэгч нь байсан хэдий ч Жү Хи-гийн гарын яг тулж харч байгаагүй юм байна. Харин энэ удаагийн зураг авалтаар гарыг нь хараад их гайхсан. Зөөлхөн бас их хөөрхөн гартай байх гэж бодсон түүний гар харин ч эсрэгээрээ олон жилийн туршлага цаг хугацааг харуулж байлаа. Жү Хи-гийн арьс арчилгаа массажны техник нь улам нарийссанаас гадна түүний гар энэ олон жил ямар их хүч хөдөлмөр гаргасныг илтгэж байлаа. Тийм ч учраас гарыг нь харснаас хойш улам их хүндлэн нандигнах болсон. 

 

 

 

 

15жилийн арвин их туршлага түүхтэй спа эмчилгээний массажист Жү Хи-тэй хамт мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа маш их бахаралтай байна. Жү Хи бол She's гоо сайхны эмнэлгийг улам тод гэрэлтүүлдэг нандин хүн билээ.Жү Хи-гийн энэ их ур чадвар манай эмнэлэгт улам өндөрт гялалзаасай гэж хүсэж байна. Баярлалаа.

 

 

   Editor_Amy

* Шинэчилсэн : 2021.11.13